Цэргүүдийг Украины талд орохыг уриалсан Буриадын оршин суугчийг баривчилжээ

Оросын цэргийн алба хаагчдыг Украины Зэвсэгт хүчинд нэгдэхийг ятгахыг завдсан гэгдэх Буриадын оршин суугчийг Оросын Холбооны аюулгүй байдлын албаныхан баривчилжээ. Энэ талаарх мэдээллийг ТАСС агентлаг дамжуулсан байна.
"Украины тагнуулын хамсаатныг Буриадаас баривчилсан. Тэрбээр Оросын цэргүүдийг Украины зэвсэгт хүчний талд орохыг ятгасан" хэмээн Оросын Холбооны аюулгүй байдлын алба мэдэгджээ. Улмаар төрөөс урвасан гэсэн зүйл ангиар хэрэг нээн шалгаж байгаа аж.
Холбооны аюулгүй байдлын албаны мэдээлснээр, Буриадын оршин суугч "ОХУ-ын Зэвсэгт хүчний нэр хүндийг унагасан илт худал мэдээлэл тараасан, Оросын цэргийн алба хаагчдыг Украины тусгай алба болон Азов хорооны зааварлагчидтайгаа холбож өгнө гэж ятгасан" гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ