Хамгийн баян алан хядагчид буюу ХАМАС-ыг хэн санхүүжүүлдэг вэ

Хамгийн баян алан хядагчид буюу ХАМАС-ыг хэн санхүүжүүлдэг вэ

Палестины ХАМАС бүлэглэл дэлхийн хамгийн баян алан хядагч байгууллагуудын нэг, энэ бүлэглэл хөрөнгийнхөө хэмжээгээр "Исламын улс" алан хядах байгууллагын араас бичигддэг гэнэ. Энэ талаар АНУ-ын Конгрессд зориулан бэлтгэсэн тайланд терроризмын тэргүүлэх шинжээч Мэтью Левитт онцолжээ. 

 

Түүний өгүүлснээр, ХАМАС Европын холбоо, НҮБ болон бусад олон улсын байгууллагууд, мөн Иран, Орос, Сири, Катар зэрэг улс орнуудаас, түүнчлэн хяналтаа тогтоосон барилгын компани, банк, буяны сангууд зэрэг орлогын олон эх үүсвэртэй гэнэ. 

 

"ХАМАС татвар, дарамт, хилийн хяналт болон Газын зурваст тогтоосон хяналттай холбоотой бусад эх үүсвэрээс жилд 300-400 сая долларын орлого олдог" гэж Левитт онцолжээ.

 

Үүний зэрэгцээ НҮБ 2014-2020 оны хооронд Газын зурваст 4,5 тэрбум долларын санхүүжилт олгосон байна. Үүний зэрэгцээ Герман улс Газын зурваст гар сунгадаг бөгөөд энэ нь 360 сая орчим доллар болж байгаа аж.

 

Энэ бүхнээс харахад, Газын зурвас дахь ХАМАС-ын засгийн газрын жилийн төсөв багаар бодоход л 2,4 тэрбум доллар байдаг, харин энэ зурвасын хүн ам нэн ядуу амьдардаг гэж шинжээч онцолжээ.

 

Левиттийн өгүүлснээр, Египеттэй залгаа Рафах боомт, Израилтай залгаа Керем-Шалом боомтуудаас ХАМАС бүлэглэл хагас тэрбум долларыг жилд олдог гэнэ. Чухамхүү эдгээр боомтуудаар Газын зурвас руу нэвтэрч буй бүх бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулдаг аж.

 

Германы Bild сонины мэдээлснээр, ХАМАС-ын санхүүгийн эзэнт гүрнийг алан хядагч тэргүүлэгчид удирддаг гэнэ. Тэд ХАМАС-ын улс төрийн товчоонд харьяалагдаж, Турк, Египет, Катар, Иорданд амьдардаг бөгөөд тэдний зарим нь хуурамч нэр, паспорттайгаар хилийн чанадад амьдардаг аж. 

 

ХАМАС ийнхүү асар их орлого олж, дэлхийн хамгийн баян алан хядах байгууллагад тооцогддог бол энэ хөдөлгөөн хяналтаа тогтоосон Газын зурвасын оршин суугчид нэн хүнд нөхцөлд амьдардаг юм. Үүн дээр, өнгөрсөн сард эхэлсэн дайн нэрмээс болж, одоо НҮБ-ын Ойрх Дорнод дахь палестин дүрвэгчдэд тусламж үзүлэх агентлаг Газын зурваст хохирсон хүмүүст хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийн тулд 104 сая долларын санхүүжилтийг хайж байгаа юм.

 

Энэ мөнгийг хүнсний бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээний бараа худалдан авах, эмнэлгийн тусламж үзүлэх, Газын зурвас дахь байгууллагуудад хоргодож буй 250 мянган хүнд эмнэлгийн тусламж үзүүлж, орон байраар хангахад зарцуулах аж. Тусламж нэн шаардлагатай байгаа хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байгааг НҮБ онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-11-09
SEKSEER TAICHNA80955877
2023-11-09
Зочин:
АНУ алан хядагч бүлэглэлүүдийг нууцаар санхүүжүүлдэг.
2023-11-09