Өмнөд Солонгост робот хүнийг хайрцагтай андуурч, шахсаны улмаас ажилчин амиа алджээ

Өмнөд Солонгост үйлдвэрийн робот ажилтныг хайрцагтай андуурсаны улмаас төхөөрөмжид шахаж, улмаар ажилтан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар Ёнхап агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Өмнөд Солонгосын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хуваарилах үйлдвэрийн 40 настай ажилчин роботжуулсан машинуудыг туршилтын журмаар асаахаас өмнө тэдгээрийн мэдрэгчийг шалгах үүрэгтэй байсан аж. Мягмар гарагийн орой ажилчин амтат чинжүүтэй хайрцагуудыг тавиур дээр ачиж, харин робот хайрцгуудыг дээш өргөн хураах ёстой байжээ.
Ингээд шалгалтын үеэр техникийн алдаа гарч, робот ажилчин эрийг ногоотой хайрцаг гэж андууран, конвейрын тууз руу шахаж, нүүр болон цээжин хэсгийг нь дарсан байна. Улмаар ажилчныг эмнэлэгт яаралтай хүргэсэн ч тусламж авч чадалгүй нас баржээ.
Роботыг турших ажлыг 11 дүгээр сарын зургааны өдөр хийж гүйцэтгэх байсан ч мэдрэгчтэй холбоотой асуудал гарсны улмаас туршилтын ажлыг хойшлуулсан байсан аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ