Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Б.Тулга: Монгол Улс найман байршилд хуурай боомт байгуулах боломжтой
2023-11-09

“Тээврийн долоо хоног” Олон Улсын форум дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тус форумд "Боомтын сэргэлт” сэдвээр илтгэл тавьсан Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулгатай хэсэг хором ярилцлаа. 

 

- Та энэхүү форумаар ямар асуудлыг чухалчилж ярьсан бэ?


- Би энэхүү форумд боомтуудад хийгдэж буй 10 гаруй бүтээн байгуулалт, явцын талаар мэдээллээ. 

 

- Та илтгэлээрээ Замын-Үүд боомтыг 24 цаг болгох талаар ярьж байсан шүү дээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? 


- Засгийн газрын боомтын сэргэлтийн хүрээнд БНХАУ-тай харилцдаг Замын-Үүд боомтыг 24 цагаар ажиллуулах шийдвэрийг албаны түвшинд тохирсон. Одоогоор тус ажлыг хэрэгжүүлэхээр бэлтгэлийг хангаж, туршилтыг эхлүүлэхээр болсон. 


БНХАУ нийт 315 хилийн боомттой. Тус улсын авто болон төмөр замын 180 орчим боомтоос 24 цагаар ажилладаг боомт байхгүй. Манай улс БНХАУ-тай хиллэдэг 17 боомтоос 13-аар нь ачаа тээвэр тасралтгүй явагддаг. 


ОХУ, Монгол, БНХАУ гэсэн гурван улсыг холбосон төмөр замын ачаалал маш өндөр, нэвтрүүлэх чадвар муу. Үүнээс болж манай улс Тяньжинаас татах чингэлэг, ачаа, тээврийн үнэ өндөр, тасалддаг, ачаалал дэд цэгтээ хүрдэг. Тийм учраас ачаа тээврийн терминалыг 24 цаг болгосноор Замын-Үүдэд түгжрээд буй ачааны урсгал байхгүй болно. Ингэснээр урд хөршөөс ирдэг ачаа тээвэр 24 цагийн дотор нэвтрэх юм.


- Хуурай боомтын талаар төрөөс баримталж буй бодлого, арга хэмжээ, цаашдын зорилгын талаар?

 

- Монгол Улс далайд гарцгүй хөгжиж байгаа 32 орны нэг. Гэхдээ бидэнд далайд гарах гарцууд олон улсын хууль тогтоомжийн хүрээнд бий болсон байдаг.


Тухайлбал, Монгол Улс олон улсын худалдаанд оролцохын тулд хөрш орнуудын нутаг дэвсгэрээр дамжин далайгаар бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэн зах зээлд хүргэж экспортолж, өргөн хэрэглээнийн бараа бүтээгдэхүүнийг мөн  хөрш орнуудаар дамжуулан импортлодог. Энэхүү харилцааг БНХАУ-тай 1991 он, 2014 онуудад “Монгол Улс Хятад Улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг, ОХУ-тай 1992 оны Засгийн газар хоорондын хэлэлцээрээр баталгаажуулсан.

 

Хуурай боомт нь аливаа нэгэн сонгогдсон далайн боомт дээр эхлэл цэгийг үүсгэн байгуулж дунд нь холбогдох дэд бүтцээр ачааны урсгалыг саадгүй, тогтмол, чөлөөтэй, тогтмол тээвэрлэж байх  мөн ачаа барааг шууд хүлээн авч боловсруулалт хийхэд хүрэлцэхүйц хангалттай талбай, дэд бүтэц, тоног төхөөрөмжийн хүчин чадалтай байх үндсэн шаардлагыг хангасан байна.


Монгол Улс найман байршилд олон улсын хуурай боомтууд байгуулах боломжтой. Төвийн коридорт Замын-Үүд, Сайншанд, Улаанбаатар, Хөшигийн хөндий, Алтанбулаг, баруун коридорт Ховд, зүүн коридорт Бичигт, Чойбалсан зэрэг байршлуудад олон улсын хуурай боомт, логистикийн төв байгуулах судалгаа төлөвлөлтийг эхлүүлээд байна.


Хуурай боомт, далайн тээврийн хэлтэс нь Засгийн хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд олон улсын хуурай боомтуудыг байгуулан хөгжүүлэх зорилгоор бодлогын хэрэгжилтийг хангах, оролцогч талуудын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх уялдуулан зохицуулах ач холбогдлыг сурталчлан таниулах, хуурай боомтыг амжилттай хэрэгжүүлсэн далайд гарцгүй улс орнуудын туршлага судлах, хамтран ажиллах ажлыг үе шаттай хийж байна. 

 

- Боомтын ирээдүй, цаашдын чиг хандлага, хөгжлийн талаар? 


- Боомт гэдэг бол эдийн засаг, худалдааг өргөжүүлэх гол суурь, дэд бүтэц юм. Түүнээс зөвхөн гарц, орц гэдгээр боомтыг ойлгож, хэмжиж болохгүй. Тэр ч утгаараа чөлөөт бүсийн хөгжлийн суурь болох дэд бүтцийн ажлыг урагшлуулахад Засгийн газар онцгойлон анхаарч байна. Хамгийн гол нь ухаалаг, саадгүй хамгийн хурдан нэвтрэх боломжийг боомтод бүрдүүлэх нь чухал. Мөн худалдаа, тээврийг хөнгөвчлөх чиглэлээр хөрш орны хилийн боомтын зам, тээвэр, ложистикийн дэд бүтэцтэй уялдсан төлөвлөлт хийж, тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд бид анхаарч байна. 


Түүнчлэн хөрш орны хилийн боомттой холбогдсон мэдээллийн систем бүхий цахим боомт хөгжүүлэхэд гол анхаарлаа чиглүүлсэн. Улмаар олон улсад, тэр дундаа хөрш орнуудын хилийн боомт орчмын хурдацтай хөгжлийн өөрчлөлтийг даган манай улс өөрийн боомтын үйл ажиллагааг шинэ түвшинд хүргэх хэрэгцээ бий. Тодруулбал, бид хөгжлийн хоцрогдолыг арилгах, боомтоор шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх, хэрэглэхтэй холбогдсон харилцааг нэн даруй зохицуулж, зөв зохистой хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, төрийн бодлогын шинэчлэлийг цаг алдалгүй хэрэгжүүлэхэд анхаарахад төвлөрч байна.

 

-Ярилцсанд баярлалаа

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-11-09