Дубай дахь дэлхийн хамгийн өндөр барилга болох Бурж Халиф дээрээс он солигдох мөчид жил бүр ёслолын буудлага болдог уламжлалтай. Энэ ёслолын буудлагыг үзэхээр жил бүр олон хүн Дубай хотыг зорьдог байв. Харин энэ жилээс ёслолын буудлага үзэхэд төлбөр төлөх шаардлагатай болжээ.
The Mirror сонины мэдээлснээр, ёслолын буудлагын шоу үзэх тасалбарыг 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн худалдаалах аж. Шинэ жилийн ёслолын буудлага үзэх хүсэлтэй хүмүүс 300 дирхам буюу монгол мөнгөөр 292 мянган төгрөг, 5-12 насны хүүхдүүд 150 дирхам буюу монгол мөнгөөр 146 мянган төгрөг төлж, тасалбар авах юм байна.
Зохион байгуулагчдын мэдэгдсэнээр, эхний эгнээнээс шоу үзэх хүмүүс л төлбөр төлөх бөгөөд харин бусад хүмүүс төлбөргүй үзэх юм байна. Тасалбарын үнэд аль нэг кафегаас хоол, хоёр ундаа авах эрх багтаж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |