Замын-Үүдийн автозамын боомтыг 24 цагаар ажиллуулах туршилтыг 12 дугаар сарын 01-нээс эхлэхээр БНХАУ-тай тохиролцжээ. Монголын талаас 1992 оноос хойш Замын-Үүдийн боомтыг 24 цагаар ажиллуулахаар БНХАУ-д хүсэлт тавьсаар ирсэн ч татгалзсаар байсан. Харин энэ удаа зөвшилцөж чаджээ. Ингэснээр Эрээн боомт нь БНХАУ-ын 24 цагаар ажилладаг хоёр дахь боомт болох аж.
Үүнтэй холбогдуулан Замын-Үүд боомтын ачаалал эрс нэмэгдэнэ. Тиймээс 2024 оны төсөвт орон тоог нь нэмэгдүүлж, ажилчдын орон сууцыг шийдэж байгааг Боомтын сайд Б.Тулга хэллээ.
БНХАУ-ын 315 боомт ажилладаг. Үүнээс ганцхан ОХУ-тай хиллэдэг Манжуурын боомт 24 цагаар ажилладаг юм байна.
Б.Хэрлэн
Уншиж байна |