Бразилд Зул сарын өвлийн өвгөнийг мэргэжил гэж тусгайлан үзэж, сургалт зохион байгуулаад олон жилийн нүүрийг үзжээ. Энэ оны төгсөгчид 11 дүгээр сарын эхээр сургалтаа дуусган, мэргэжлийн дипломоо гардан авсан байна.
NDTV сувгийн мэдээлснээр, энэ жилийн төгсөгчид болох 50 Санта-Клаус "Мэргэжлийн Санта-Клаусын сургууль"-ийг дүүргэж, 11 дүгээр сарын гуравны өдөр төгсөлтийн баяраа хийн, дипломоо гардан авсан байна. Түүнчлэн Санта-Клаусын сургууль төгсөгчдөд алтан түлхүүр гардуулан өгсөн бөгөөд энэ нь Зул сарын улирал ирснийг бэлгэддэг аж.
Мэргэжлийн Санта-Клаус бэлтгэх сургууль Бразилд 2018 онд нээгджээ. Энэ сургуульд элсэгчдэд хэрхэн мэргэжлийн Санта байх талаар жүжигчид, мэргэжлийн багш нар хичээл заадаг аж. Тэд оюутнуудад хэрхэн зөв нүүрээ будах, Санта-Клаусыг илтгэх гол үг болсон "Хо-хо-хо" гэсэн авиаг хэрхэн гаргах талаар заадаг аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |