Неймарын охиныг хулгайлахыг завджээ
2023-11-08

Бразилын Коти хотод дээрэмчид Саудын Арабын "Аль-Хилял", Бразилын шигшээ багийн гишүүн Неймарын найз бүсгүй болон саяхан мэндэлсэн охиныг нь хулгайлахыг завджээ. Энэ талаар O Globo мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 11 дүгээр сарын долооны шөнийн гурван цаг орчимд гурван гэмт этгээд Неймарын найз бүсгүйн ээжийн гэрт халдан орж, бүсгүйн ээжийн амыг таглан, түүнд болон нөхөрт нь буу тулгажээ. Гурван этгээдийн нэг нь тус дүүрэгт амьдардаг 19 настай оршин суугч байсан бөгөөд тэрбээр хамсаатнуудаа хороолол руу нэвтрүүлсэн байна. Улмаар дээрэмчид үнэт эдлэл, брэндийн цүнх, цаг гээд нийт 120 мянган долларын үнэ бүхий эд зүйлс дээрэмдсэний дээр Неймарын найз бүсгүй Бруна болон саяхан мэндэлсэн охин нь хаана байгааг ээжээс нь асууж буу тулгажээ. 

 

Неймар болон түүний найз бүсгүй Бруна нар энэ хэрэг гарсны дараа мэдээлэл хийж, тэд тухайн үед энэ байшинд байгаагүй, халдлагад өртөөгүй хэмээн Инстаграм хуудсандаа бичсэн байна. Харин Брунагийн ээжийн гэр рүү халдсан этгээдүүдийг цагдаагийнхан шуурхай олж тогтоон баривчилжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DANIEL RAY:
THE ONLY LEGITIMATE CRYPTO RECOVERY EXPERT….!!! Good day Audience, I want to use this great medium to announce this information to the public about Mr MORRIS GRAY. few months back, I was seeking an online BTC investment plan when I got scammed for about $172,000. I was so down and didn’t know what to do until I came across a timeline about Mr MORRIS GRAY. so I reached out to him and to my greatest surprise, they were able to recover all the funds which I had previously lost to the Devils. I am so glad to share this wonderful news with you all because it cost me nothing to announce a good and reliable Hacker as Mr MORRIS GRAY, His direct email is Morris Gray 830 at gmail dot com, WhatsApp: +1 (607) 698-0239…..!!!!!
2023-11-09