Дэлхийн хамгийн том зээлдэгч Хятад 1,3 их наяд долларын авлагатай
2023-11-08

БНХАУ-ын "Бүс ба зам" дэд бүтцийн төсөл оролцогч орнууддаа хөрөнгө оруулалтын төсөл олныг олж өгсөн ч асар их өрөнд унагасан гэж CNN мэдээлжээ. 

 

Энэ сарын зургааны өдөр Америкийн AidData судалгааны хүрээлэн нийтэлсэн тайланд өгүүлснээр, "Бүс ба зам" төслийг эхлүүлснээсээ хойш, 2000-2021 оны туршид хөгжиж буй орнуудад нийт 1,34 их наяд долларын зээл олгосон байна. хятадын зээл гүүр, боомт, автозам барих ажилд зарцуулагдсан бөгөөд зээлдэгчдийн ихэнх нь одоо өрөө төлж барагдуулах шатандаа явж байгаа аж. Ийнхүү 1,34 их наяд зээл олгосноороо Хятад улс дэлхийн хамгийн том зээлдэгчид тооцогдож байгааг энэ тайланд онцолжээ. Үүний зэрэгцээ бага болон дунд орлоготой улс орнуудад БНХАУ жилд 80 тэрбум долларын тусламж, зээл олгодог байна.

 

Шинжээчдийн онцолсноор, Хятад улс хөгжиж буй орнуудад олгосон зээлийн 55 хувь нь одоо төлөгдөх шатандаа явж байгаа бөгөөд БНХАУ 20 жилийн хугацаанд нийтдээ 165 оронд санхүүжилт олгожээ. Хэдийгээр зээл хүлээн авагчдын ихэнх нь зээлээ төлөх шатандаа байгаа ч өрөө төлж эхлээгүйн дээр зээлээ дахин санхүүжүүлэх хүсэлтэй орнууд ч багагүй байгаа гэнэ. Энэ нь хэтдээ ихээхэн эрсдэл дагуулж болзошгүйг шинжээчид онцолжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DANIEL RAY:
THE ONLY LEGITIMATE CRYPTO RECOVERY EXPERT….!!! Good day Audience, I want to use this great medium to announce this information to the public about Mr MORRIS GRAY. few months back, I was seeking an online BTC investment plan when I got scammed for about $172,000. I was so down and didn’t know what to do until I came across a timeline about Mr MORRIS GRAY. so I reached out to him and to my greatest surprise, they were able to recover all the funds which I had previously lost to the Devils. I am so glad to share this wonderful news with you all because it cost me nothing to announce a good and reliable Hacker as Mr MORRIS GRAY, His direct email is Morris Gray 830 at gmail dot com, WhatsApp: +1 (607) 698-0239…..!!
2023-11-09