Газа хотод хүмүүнлэгийн тусламж ачсан цуваа халдлагад өртсөн талаар Олон улсын Улаан загалмайн хороо мэдэгджээ. Хэдийгээр цуваа халдлагад өртсөн ч ачиж явсан эм бэлдмэлээ Аль-Шифа эмнэлэг рүү хүргэж чадсан гэж Улаан загалмай мэдэгдсэн байна.
Олон улсын Улаан загалмайн хорооны төлөөлөгчийн мэдэгдсэнээр, Газа хотод хүмүүнлэгийн цуваа халдлагад өртсөний улмаас хоёр ачааны машин эвдэрч, нэг жолооч хөнгөн шархаджээ. Цуваа таван ачааны машин, Улаан загалмайн хоёр суудлын машинаас бүрдсэн байсан бөгөөд нэн чухал эм бэлдмэлийг эмнэлгийн байгууллагууд руу хүргэж явсан аж.
Тухайн үед сөргөлдөгч хоёр талын аль нь хүмүүнлэгийн цуваа руу буудсан талаарх мэдээлэл гараагүй байна. Халдлагад өртсөний дараа цуваа явах чиглэлийг өөрчилж, Аль-Шифа эмнэлэгт хүрч, эм бэлдмэл хүргэж чадсан талаар Ройтерс мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |