31 хоног, 10 МЯНГАН АМЬ
2023-11-08

Одоогоос нэг сарын өмнө, 10 дугаар сарын долооны өглөө Палестины ХАМАС бүлэглэл Израил руу гэнэт довтолсноор ХАМАС, Израилын өнөөгийн дайн дэгдсэн юм. ХАМАС-ын цохилтын хариуд Израилын эрх баригчид улс орондоо дайны байдал зарлаж, дайчилгаа зарлан, Газын зурваст цохилт өгч эхэлсэн. Сар орчмын хугацаанд агаараас цохилт өгч, үүний дараа танк, явган цэргийг оруулан, хуурай замын цэргийн ажиллагаанд бэлтгэж байсан ЦАХАЛ (Израилын арми) энэ ажиллагаагаа эхлээд арав гаруй хоног өнгөрч байна. 

 

Хүмүүнлэгийн сүйрэл 

 

ХАМАС бүлэглэлийн дайралтын хариуд ЦАХАЛ энэ хөдөлгөөний дайчдын байршилд цохилт өгч эхэлснээ зарласан ч энэ цохилтод голчлон энгийн иргэд өртөж байгаа юм. Монголын нэг сумаас ч бага нутаг дэвсгэртэй Газын зурваст (shuud.mn: Газын зурвасны нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 360км.кв) Израилын арми цохилт өгч эхэлснээр нэг талаараа далай, нөгөө талаараа хаалттай хилээр хязгаарлагдсан нутаг дэвсгэрт хашигдсан энгийн иргэд олон мянгаараа амиа алдсаар байна. 

 

Улмаар Газа дахь энгийн иргэдийн нөхцөл байдал нэн хүнд болсон бөгөөд энд үүссэн хүмүүнлэгийн нөхцөл байдлыг НҮБ "сүйрэлд хүрсэн" хэмээн тодорхойлжээ. Газын зурваст эм бэлдмэл, хоол хүнс, ус, түлш хомстолд орж, олон мянган хүн дүрвэгчдийн хуаранд амьдрах болсон юм. Олон улсын байгууллагуудын мэдээлснээр, Газын зурвасын хүн амд тусламж нэн шаардлагатай байгаа ч шаардлагатай тусламжийн багахан хувь нь л энэ нутагт ирж байгаа гэнэ. 

 

Сарын хугацаанд 4000 гаруй хүүхэд амиа алдав

 

Өнгөрсөн сарын долооны өдөр эхэлсэн дайны нэг сарын хугацаанд амиа алдсан хүний тоо 10 мянгыг давсан талаар Палестины Эрүүл мэндийн яам 11 дүгээр сарын долооны өдөр мэдэгдсэнийг Аль Жазира дамжуулжээ.

 

Тодруулбал, Газын зурвас руу халдсанаас хойш нэг сарын хугацаанд 10 022 палестин хүн амиа алдсаны 4104 нь хүүхэд байгаа аж. Түүнчлэн ЦАХАЛ-ын цохилтын улмаас Иордан голын баруун эрэгт 152 хүн амиа алдсан бол ХАМАС-ын халдлагын улмаас Израил 1400 гаруй хүнээ алджээ. 

 

Гал зогсоох, хүмүүнлэгийн завсарлага авах уриалга

 

ХАМАС Израил руу халдсан цагаас хойш дэлхийн улс орнууд, НҮБ болон хүний эрхийг хамгаалагчид тулааныг ядаж түр хугацаанд зогсоохыг уриалсаар байгаа юм. Гэхдээ чухам ямар нэр томъёо бүхий завсарлага авах эсэх асуудал маргаантай байсаар байна. Эвлэрэл, хүмүүнлэгийн түр завсарлага, гал зогсоох, тактикийн түр завсарлага гээд өдөр бүр өөр өөр хувилбар гарсаар байгаа юм.

 

Арабын орнууд, НҮБ болон олон улсын байгууллагууд галыг нэн даруй зогсоохыг уриалж байна. Харин Канад, Их Британи, Европын холбоо "хүмүүнлэгийн түр завсарлага"-ыг дэмжиж байгаа ч эвлэрлийн эсрэг байгаа бөгөөд учир нь талууд эвлэрвэл сөргөлдөөний шалтгааныг арилгаж чадахгүй, ХАМАС дахин бэлдэж, Израил руу халдана гэж үзэж байгаа аж. Израил ч эвлэрлийг эрс эсэргүүцэж байгаа, ХАМАС бүлэглэлд барьцаалагдсан бүх хүн суллагдахаас нааш ХАМАС-тай эвлэрэхгүй, гэхдээ богино хугацаанд тактикийн завсарлага авч болно гэсэн байр суурьтай байгаа юм.

 

Юугаараа ялгаатай вэ?

 

НҮБ дайныг түр зогсоох хэд хэдэн хувилбарыг дэвшүүлсэн байдаг. Эдгээрийн зарим нь энх тайвныг тогтоох бол нөгөө хэсэг нь энгийн иргэдийн зовлон шаналлыг багахан хөнгөвчлөхөд чиглэгдсэн байдаг аж. НҮБ-ын тодорхойлсноор долоон төрлийн улс төрийн болон хүмүүнлэгийн түр завсарлага бий.

 

Гал зогсоох: Ихэвчлэн улс төрийн явцын дүнд тохиролцсон, сөргөлдөөний бүхий л нутагт урт хугацаанд байлдааны ажиллагааг зогсоох. Энэ нь хэлэлцээр хийх болон урт хугацааны улс төрийн зохицуулалт хийх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. 

 

Байлдааны ажиллагааг зогсоох: Сөргөлдөгч хоёр тал улс төрийн яриа хэлэлцээ эхлүүлэх, урт хугацаанд гал зогсоох талаар тохиролцох боломжийг өгөх зорилготойгоор идэвнхтэй байлдааны ажиллагааг түр зогсоох үйл явц. 

 

Байлдааны ажиллагааг түр зогсоох: Байлдааны ажиллагаа явагдаж буй тухайн газар нутгийн хүрээнд тодорхой хугацаанд байлдааны ажиллагааг түр зогсоох үйл явц.

 

Хүмүүнлэгийн түр завсарлага: Энэ нь байлдааны ажиллагааг түр зогсоохтой адил бөгөөд гэхдээ чухамхүү "хүмүүнлэгийн зорилгыг биелүүлэх" зорилготой байдаг.

 

Хүмүүнлэгийн коридор: Байлдааны ажиллагааө идэвхтэй өрнөж буй нэг цэгээс нөгөө хэсэг рүү хүмүүнлэгийн ачаа болон хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх зорилгоор талууд тохиролцсон чиглэл болон логистик.

 

Хүмүүнлэгийн мэдэгдлийн систем: Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хугацаа болон газар нутгийн талаарх мэдээллийг солилцох, мэдээллийг уялдуулах үйл явц.

 

Намжмал өдрүүд:  Үүнийг НҮБ-ын ивээл дор хүүхдүүдэд эмнэлгийн тусламж хүргэх, тэр дундаа байлдааны ажиллагааны бүсэд дархлаажуулалтын үндэсний арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор ашигладаг.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DANIEL RAY:
THE ONLY LEGITIMATE CRYPTO RECOVERY EXPERT….!!! Good day Audience, I want to use this great medium to announce this information to the public about Mr MORRIS GRAY. few months back, I was seeking an online BTC investment plan when I got scammed for about $172,000. I was so down and didn’t know what to do until I came across a timeline about Mr MORRIS GRAY. so I reached out to him and to my greatest surprise, they were able to recover all the funds which I had previously lost to the Devils. I am so glad to share this wonderful news with you all because it cost me nothing to announce a good and reliable Hacker as Mr MORRIS GRAY, His direct email is Morris Gray 830 at gmail dot com, WhatsApp: +1 (607) 698-0239…..!!
2023-11-09
D:
Oorsdoo Hamas-g demjij Israel-d terrible alan hyadah ajillagaa yavuulj osdoir baij ene. Ooroo hayasan chuluu ooriin tolgoi deer gej
2023-11-08
Ковид гэж нэг гай дуусаагүй байхад П хуйло дайн эхлүүлсэн, одоо бас нэг гайтай газар гараад ирлээ
2023-11-08