АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн тус улсад айлчлах урилгад татгалзсан хариу өгсөн талаар Tass мэдээллээ.
Тэрбээр "Би ерөнхийлөгч Зеленскийг хүндэлдэг ч энэ удаад Украин руу зочлох нь зохимжгүй хэмээн үзэж байна. Мөн Зеленскийтэй Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа харьцаж байгаа тул ашиг сонирхлын зөрчил үүсгэхийг хүсэхгүй байна" гэжээ.
Өмнө нь Зеленский NBC телевизэд ярилцлага өгөхдөө Трампыг Украинд урьж, дайныг энхийг замаар шийдвэрлэх боломжгүй гэдгээ 24 цагийн дотор тайлбарлах болно гэж мэдэгдээд байсан билээ.