Цахим орчинд “Зиндаа” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат “Э” нарын бүлэг этгээдийг илрүүлж, тэдний гэмт хэргийн замаар олсон байж болзошгүй орон сууц, тээврийн хэрэгсэл, бэлэн мөнгө, тоглогч нарын аккаунт нэр, дансны дугаар, тэмдэглэл, гар утас зэргийг түр хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч этгээдүүд нь ихэвчлэн нэг нутаг, нэг сумын иргэд байна.
Тэд хууль бусаар олсон орлогынхоо эх үүсвэрийг нуун дарагдуулах зорилгоор алслагдсан нутаг дэвсгэрт оршин суух иргэд, тодорхой оршин суух хаяггүй архины хамааралтай зэрэг иргэдийн нэр дээр банкны харилцах данс нээлгэж орлогоо дамжуулан авах, хэд хэдэн хуурамч хаяг нээн тоглогч иргэнтэй олон тооны гар утас, төхөөрөмж ашиглан, бусдад олон тоглогчтой зэрэг тоглож байгаа мэт сэтгэгдэл төрүүлж зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж байгаа үйлдлүүд нь мөнгө угаах болон залилах гэмт хэргийг давхар агуулж байна.
Иймд үүнийг сонирхогч иргэн Та хууль бус мөрийтэй тоглоомоос татгалзах, сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар, ЭЦА-ны 262425 дугаарын утсанд цаг алдалгүй мэдээлж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд хамтран ажиллаж, цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлэхийг зөвлөж байна.
Уншиж байна |