Мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдлийг илрүүлжээ
2023-11-07

Эрүүгийн цагдаагийн албанаас хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргүүдийг илрүүлэн шалгаж байна. Энэ оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутагт дэвсгэрт “Б” гэгч нь нэр бүхий 6 иргэний дунд хууль бус мөрийтэй покер тоглоом зохион байгуулсан үйлдлийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. 
 

 

Мөрийтэй тоглоомд донтсон иргэд эд хөрөнгө, орон сууц, автомашин, хадгаламж, бэлэн мөнгөө алдах цаашилбал өрөнд орж, сэтгэл санаагаар унаж, амиа хорлох, улмаар гэр бүл салах, хэвийн амьдрах бүх боломжоо алдах хор уршиг дагуулж байгаа нь гэмт хэргүүдийн шалтгаан нөхцөлөөс харагдаж байна.

 

Иймд цахим мөрийтэй тоглоомд мөнгө төгрөг, эд хөрөнгө, амьдрал, цаг хугацаа, гэр бүлээ алдаж байгааг ойлгон ухамсарлаж, энэ төрлийн хууль бус үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд “Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглосон бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан хуулийн зохицуулалттай байна.

Shuud.mn
Сонин хачин
larbi:
Мэдээлэл: Larbi-finance@hotmail.com 72 цагийн дотор 2 хувийн хүүтэй зээлээ хураамжгүйгээр авах боломжийг олгосон Хувийн хэвшил хоорондын зээлийн институт (IPP)-д баярлалаа. урьдчилгаа. Энэ форумд оролцож буй бүх хүмүүс үүнээс ашиг хүртэх болно гэдэгт би үнэхээр найдаж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл тэдний вэб сайтад зочилно уу эсвэл шууд имэйлээр холбогдоно уу. https://www.larbi-finance.com/ https://sites.google.com/view/larbifinance/accueil Larbi-finance@hotmail.com Чамд амжилт хүсье
2023-11-30
SEKSDN80955877
2023-11-07
S AWI80955877
2023-11-07
Иргэн:
100 нэгж??? юун ч бага юм билээ дээ.
2023-11-07