НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш "Газын зурвас "хүүхдийн оршуулгын газар болж байна. Өдөр бүр олон зуун охид, хөвгүүд амь үрэгдэж, шархдаж байна. Цаашлаад нярай хүүхдүүдийн дунд шингэн алдалтаас болж эндэгдэл ихсэх аюул нэмэгдэж байна" хэмээжээ.
Хамас бүлэглэлийн хяналтад байдаг бүс нутгийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр Газад дор хаяж 10,022 хүн амь үрэгдсэний 4,100 нь хүүхэд байна. Олон улсын байгууллагууд эмнэлгүүд шархадсан хүмүүсийг даван туулж чадахгүй, хоол хүнс, цэвэр ус дуусч, тусламжийн хүрэлцээ хангалтгүй байгааг мэдэгдэв.
Одоогийн байдлаар тус бүс нутаг өдөрт шаардагдах усны ердөө 5 хувийг Израилаас авч байна гэж НҮБ-ын хүүхдийн сангийн төлөөлөгч хэлж байв.
НҮБ-ын мэдэгдсэнээр, Газын зурваст өдөр бүр 400 гаруй хүүхэд амиа алдаж эсвэл шархдаж байгаа бол дайн эхэлснээс хойш 300 гаруй мянган хүүхэд орон гэрээ орхин дүрвэхээс аргагүй болсон байна.
Уншиж байна |