Нийтийн тээврийн автобус “Офицеруудын ордон”-ын аюулгүйн тойргийн замд замын хажуугийн хайс, гэрэлтүүлгийн шонг мөргөсөн зам тээврийн осол өнгөрсөн 10 дугаар сарын 26-ны өдөр гарчээ. Осол гарсан автобусны жолооч “Б”-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх 100.000 төгрөгөөр торгож, жолоодох эрхийн 5 оноог хасч, учруулсан 2.380.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна.
Уншиж байна |