Өчигдөр /2023.11.06/ Филиппиний өмнөд хэсэгт гэртээ радио нэвтрүүлэг шууд дамжуулж байсан хөтлөгч буудуулж амиа алдсан хэрэг гарчээ.
Уг хэрэг өглөөний 05:35 цагийн орчимд гэмт этгээдүүд шууд дамжуулалтын нэвтрүүлэг хийж байсан Жумалоны гэр лүү дайрч орон түүнийг нүүрэн тушаа газар буудсан гэж Мисамис хотын цагдаагийн газраас мэдэгджээ.
Цагдаагийн газрын ахмад Диоре Либре Рагонио: "Гэрт нь нэвтэрсэн хоёр хүн, зугтсан жолооч зэрэг гурван этгээдийг илрүүлсэн. Энэ хэрэг Жумалоны нэвтрүүлгийн ажил эсвэл хувийн асуудалтай холбоотой байж болзошгүй" хэмээн мэдээлжээ.
Жумалон цахим хуудсандаа 2,900 орчим дагагчтай, Висайя хэл дээр 94.7 Gold Mega Calamba FM фейсбүүк хуудсанд цацдаг байжээ. Тэрээр нэвтрүүлгээрээ хөрш зэргэлдээх улсуудын асуудлууд болон өргөн хүрээний сэдвүүдийг ярилцдаг байв.
Харин тус улсын ерөнхийлөгч Маркос: "Филиппиний үндэсний цагдаад Жумалоны үхлийг сайтар шалгаж, гэмт хэрэгтнүүдийг шүүхэд өгөхийг тушаасан. Мөн манай ардчилсан нийгэмд сэтгүүлчдийн эсрэг халдлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэвлэлийн эрх чөлөөнд заналхийлсэн хүмүүсийг маш хатуугаар шийтгэх болно " гэжээ.
Уншиж байна |