Цагдаа нарт холбогдох хахуулийн хэргийг прокурорт хүргүүллээ
2023-11-06

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 3-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 103 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 72 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

 

 

Түүнчлэн эрүүгийн 844 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 822 хэрэг шалгагдаж байна. Эрүүгийн 2 хэрэгт нийт 7 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан байна.

 

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүд:

 

  • Баянгол дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн цагдаа “Н” албан үүргээ гүйцэтгэж байхдаа нэр бүхий иргэнээс хууль бусаар мөнгө авсан гэх;

  • Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч “Д” нь нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэх;

  • Мөрдөн байцаах албаны Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад “А” нь бусдаас хахууль авсан гэх;

  • Баянгол дүүргийн ...-р цэцэрлэгийн удирдах албан тушаалтан “А” нь хахууль авсан гэх;

  • “С” нь Өвөрхангай аймгийн “Хархорин АЗЗА” төрийн өмчит хувьцаат компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрт хууль бус давуу байдал бий болгон төрийн өмчит хувьцаат компанид хохирол учруулсан гэх;

  • Иргэн “О” нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн гэх;

  • Баянгол дүүргийн Усан спорт, сургалтын төв орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтан “М” нь орон нутгийн өмчид их хэмжээний хохирол учруулсан гэх;

  • Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын удирдах албан тушаалтан “А” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийг прокурорын байгууллагад хүргүүллээ.

 

Shuud.mn
Сонин хачин
larbi:
Мэдээлэл: Larbi-finance@hotmail.com 72 цагийн дотор 2 хувийн хүүтэй зээлээ хураамжгүйгээр авах боломжийг олгосон Хувийн хэвшил хоорондын зээлийн институт (IPP)-д баярлалаа. урьдчилгаа. Энэ форумд оролцож буй бүх хүмүүс үүнээс ашиг хүртэх болно гэдэгт би үнэхээр найдаж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл тэдний вэб сайтад зочилно уу эсвэл шууд имэйлээр холбогдоно уу. https://www.larbi-finance.com/ https://sites.google.com/view/larbifinance/accueil Larbi-finance@hotmail.com Чамд амжилт хүсье
2023-11-30
З:
Энэ нам дагасан өлөн хулгаачууд хууль нь хатуу биш сул болхоор жижиг томгүй монголыг шимэгчилж мэрсээр дууслааа ул шалуудааа
2023-11-07
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-11-06
SEKSDN80955877
2023-11-06