Хятад улс ерөнхий сайд асан Ли Көчянд хүндэтгэл үзүүлэв
2023-11-03

 

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд асан Ли Көчян 68 насандаа таалал төгссөн билээ. Түүний оршуулах ёслол өчигдөр Бээжин хотод болж өнгөрлөө.  

 

Ёслолд Лигийн гэр бүлээс гадна Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин, Ерөнхий сайд Ли Цян болон Улс төрийн товчооны байнгын хорооны бусад гишүүд оролцжээ. 


Ли Көчян 2013 оны гуравдугаар сард БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдаар томилогдож, 2018 онд тэрээр дахин таван жилийн хугацаатайгаар улиран сонгогдож байв. Харин 2023 оны гуравдугаар сард албан тушаалаа орхиж, түүний халааг Ли Цян авсан юм.

Shuud.mn
Сонин хачин
SEXSDN80955877
2023-11-05