Израилийн арми Газа хотыг бүсэлжээ
2023-11-03


Израилийн арми Газын зурвасын хамгийн том хот болох Газаг бүрэн бүсэлсэн хэмээн Пүрэв гарагт мэдээлжээ. 


НҮБ-ын шинжээчид Израилийн тасралтгүй дайралтуудын үр дүнг ийн мэдээлэв "Палестины ард түмэн геноцидын ноцтой эрсдэлд орсон хэвээр байна. Израилийн арми Хамасын хяналтад байдаг Газын зурвасыг олон өдрийн турш бөмбөгдөж, өнгөрсөн долоо хоногт явган цэргийн хүчээ нэвтрүүлсэн. 10 дугаар сарын 7-ноос хойш Израилийн Газын зурваст хийсэн дайралтад 9061 палестин хүн амь үрэгдээд байна. Харин Израильд 1400 гаруй хүн амиа алдсан" гэжээ. 

 

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, АНУ Газад хүмүүнлэгийн тусламж хүргэж, түргэн нүүн шилжхийг хүссэн хэдий ч Изриалын арми тэдэнд боломж олгохыг хүсэхгүй байна. Тэнд маш олон эмэгтэйчүүд, хүүхдүүд усны хомсдолд орсон. Мөн Газа хотын шатахууны нөөц дуусаж, эмнэлгийн үйл ажиллагаа бүрэн зогссоныг анхааруулжээ. Цаашлаад Газа дахь эмнэлгийн байгууллагууд шатахуун, түлшээр ажилладаг цахилгаан үүсгүүрийг ашигладаг бөгөөд түлш дууссанаар эрчим хүч тасалдаж, улмаар шархдсан хүмүүст цаашид тусламж үзүүлэхэд туйлын хүндрэлтэй болсныг НҮБ-аас онцлон тэмдэглэжээ. 

 

 

Ердөө сарын гаруйн өмнө Газа хотыг хамгийн тав тухтай хэмээн үзэж байсан бол олон удаагийн бөмбөгдөлтийн улмаас үнсэн товрого болон хувирчээ. Израилын арми энд ХАМАС-ын дайчид байгаа гэж үзсэний улмаас ийнхүү бөмбөгдсөн нь энэ. Мөн  Израил хэрцгийллийн хариуд хэрцгийлэл гэсэн зарчмаар хөдлөж байгааг ажиглагчид онцолж байна. 

Shuud.mn
Сонин хачин
угаас лалынхан тэнэг юм бишүү коранаас өөр юу ч мэдэхгүй
2023-11-07
Энгийн хүмүүс үй олноор өртөж байгаа нь харамсалтай ч ЦАХАЛ үнэхээр шуурхай, хүчирхэг давшиж байна. Оросууд Украйн руу ийм шуурхай хүчтэй давшиж чадаагүйгээс дайн нь хэт сунжирч байна. ХАМАС өширхөх сэтгэлдээ хэт автаад хүчээ тооцоолж чадсангүй. Хэт өширхөх ийм л тэнэг байдалд хүргэдэг байна.
2023-11-03
угаас лалынхан тэнэг юм бишүү коранаас өөр юу ч мэдэхгүй
Зүйл дуусга.. Хамасыг.. бүрмөсөн
2023-11-03
Ай түй чоорт:
Одоо орос ах нар шиг тал талаас нь бөмбөгдөөд үнсэн нурам болгоно доо
2023-11-03