Монгол Улсын Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаас аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, эдийн засгийг сэргээх зорилтын хүрээнд Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор ирэх солонгосын иргэдийг 90 хүртэл хоногийн хугацаатай визгүй зорчуулах шийдвэрийг гаргасан билээ.
Энэхүү шийдвэртэй холбоотойгоор Солонгос улсын залуучууд Монгол улсыг зорин ирэх тохиолдол эрс нэмэгджээ.
Солонгосын Koreabizwire сайт Монгол руу аялах уян хатан нөхцөл бий болсноор MZ үеийнхэн нь Монголын зун ч гэлтгүй өвлийн улиралд аялах сонирхолтой болсон талаар мэдээлжээ.
Монголд зундаа +20 хэмийн дулаантай байдаг нь аялал жуулчлал тал дээр хамгийн тааламжтай температуртай. Мөн аялал жуулчлалын агентлагууд нь Монгол руу аялах аяллын багцыг уян хатан, үнэ боломжийн байдаг тул жуулчид ам сайтай байдаг байна. Мөн зөвхөн зуны улирал гэлтгүй өвлийн улиралд Монгол руу аялах хүсэлтэй иргэд нэмэгдсээр байгаа гэнэ.
Өнгөрсөн онд манай улсад зөвхөн өнгөрсөн оны долоон сарын байдлаар нийт 121,741 гадаадын жуулчин ирсэн иржээ. Үүний 21913 нь БНСУ-ын жуулчин байжээ. БНСУ-ын жуулчдын хувьд зургадугаар сард 8841, долдугаар сард 13072 ирсэн байна. Энэ үзүүлэлт 2023 онд хоёр дахин нэмэгдэнэ гэсэн судалгаатай байгаа юм. Ингэхдээ жуулчид манай улсын эдийн засагт 122 сая ам.доллар төвлөрүүлсэн байна.
Солонгосчуудын хувьд харьцангуй бага танигдсан Монгол улс аялал жуулчлалын агентлагуудын мэдээлснээр өвөрмөц байгалийн тогтоц, хүмүүсийн хандлага зэргээс шалтгаалан Generation MZ үеийнхний анхаарлыг татжээ.
"Модо Тур” компанийн төлөөлөгч “Монголыг зорьж буй аялагчдын дийлэнх нь харьцангуй залуу хүмүүс байна. Аялагчид зунаас илүүтэй өвлийн улиралд Монгол улсыг зорих тохиолдол их байх тооцоололтой байна. Манай захиалачдын 90 хувь Generation MZ үеийнхэн байна" гэжээ.
Мөн түүнчлэн сүүлийн үед Монголд янз бүрийн телевизийн нэвтрүүлгүүд гарч байгаа нь энэхүү өвөрмөц газар руу аялах сонирхол, хүслийг улам бүр нэмэгдүүлж байна.
Өсвөр үеийнхэн хэлэхдээ, "3-4 цагийн нислэг, боломжийн үнэтэй байрны сонголт зэрэг нь Монголын сэтгэл татам байдлыг нэмэгдүүлж байна. Агаарын замыг өргөжүүлсэн нь аялагчдын тоог нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Олон нэвтрүүлгээр Монголын байгалийн сайхныг биширсэн. Зунаас илүү өвлийн улиралд аялах нь сонирхолтой санагдаж байгаа" хэмээжээ.
Уншиж байна |