Тоёота компани АНУ-аас 1.8 сая RAV4 автомашинаа эргүүлэн татлаа 
2023-11-02


 

Тоёота компани АНУ-аас хамгийн өндөр борлуулалттай тав дахь үеийн RAV4 загварын 1.8 сая гаруй автомашинаа эргүүлэн татаж, засвар үйлчилгээ хийхээр болжээ.

 

Тодруулбал, 2013-2018 онд үйлдвэрлэгдсэн RAV4 загварын зарим автомашиныг худалдаж авсан хэд хэдэн жолоочийн автомашинд техникийн асуудлаас болж галд автаж, эвдэрсэн байна. Осол гарсан даруйд тоёота компани ийн арга хэмжээ авч байгаа аж. 

 

Тоёота компани "Гол асуудал нь RAV4 загварын зарим машиныг угсарч байх явцдаа бэхэлгээний хавчаарыг зөв чангалаагүй тул жолооч машинаа хүчтэй эргүүлж жолоодвол батарей хөдөлж, гал гарах эрсдэлтэй байна. Иймд нэн даруй АНУ-аас 1.8 сая гаруй автомашинаа эргүүлэн татаж, засвар үйлчилгээ хийхээр болсон" гэжээ.  

 

Тоёота Мотор RAV4 автомашиныг 1994 оноос эхлэн үйлдвэрлэж байгаа бөгөөд 2022 онд дэлхий даяар нийт 1.03 сая  борлуулагдсан байна. Тоёота RAV4-ийн бартаат замыг туулах чадвар нь шинэ түвшинд хүрсэн бөгөөд RAV4-ийн шинэчлэгдсэн систем нь жолоодлогыг бүх төрлийн замын гадаргууд тохируулах боломжийг олгодог болсноороо давуу талтай. 

Shuud.mn
Сонин хачин
WILLIAMS POLSEN:
WITH THE HELP OF A RECOVERY EXPERT YOU STAND A 90% CHANCE OF RECOVERING BACK YOUR CRYPTOCURRENCY IF YOUVE BEEN A VICTIM OF FAKE INVESTMENT SCHEMES.ILL RECOMNMEND A PROFFESIONAL WHO HELPED ME WITH MINE WITHOUT ANY UPFRONT PAYMENTS THE BEST I COULD DO TO SHOW APPRECIATION IS TO GIVE REVIEWS ABOUT HES GREAT WORK ILL ADVICE YOU CONTACT [COINSRECOVERYWORLDWIDE] @ G MAiL [.] COM HES THE BEST IN THE SERVICE
2023-11-03
Toyota бол Тоёота шүү дээ!!
2023-11-02