Мягмар гаргаас эхлэн Израилын армийн нисэх онгоц Газын зурвас дахь хамгийн том дүрвэгсдийн хуаранг хоёр өдөр дараалан бөмбөгдсөний улмаас олон хүний амь үрэгджээ.
Хамасын албаныхан бөмбөгдөлтийн үеэр амиа алдсан хүний тоог хамгийн цөөндөө 195-д хүрсэн гэв.
Аравдугаар сарын 7-нд Палестины Хамас зэвсэгт байгууллага Израилын нутаг дэвсгэрт гэнэдүүлэн халдах үеэр 1,400 орчим хүн алагдаж, 239 хүн барьцаалагдсан юм.
Жабалиа дүрвэгсдийн хуаранд хийсэн агаарын цохилтын үеэр 400 гаруй хүн амиа алдаж, шархадсан гэсэ бол Аль Жазира мэдээллийн суваг "орон нутгийн эмнэлгийн даргын мэдээллээс иш татан 50 гаруй хүн нас барсан хэмээн Газын зурвасын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдэв.
Уншиж байна |