Гахайн зүрх шилжүүлэн суулгуулсан хоёр дахь өвчтөн нас баржээ
2023-11-02

 

АНУ-ын иргэн 58 настай Лоуренс Фосетт гахайн зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийлгэснээс хойш зургаан долоо хоногийн дараа нас баржээ. Тэрээр гахайн зүрх суулгах мэс засал хийлгэсэн дэлхийн хоёр дахь өвчтөн байсан юм. Энэ тухай  Мэрилэндийн их сургуулийн эрүүл мэндийн төвөөс мэдээлэв.

 

Хоёр сар гаруйн өмнө АНУ-д хоёр дахь удаа хүнд гахайн зүрх суулгах хагалгаа амжилттай болсон билээ. Хагалгааны дараахан өвчтөний бие сайжирч байгаа хэмээн мэдээлж байсан юм. Гэвч гахайн зүрх суулгуулсан иргэн өчигдөр буюу хагалгаанаас зургаан долоо хоногийн дараа нас баржээ. 


Мэрилэндийн их сургуулийн эрүүл мэндийн төвөөс "Хагалгааны дараах эхний сард шилжүүлэн суулгасан зүрх маш сайн ажилласан" гэж онцолж байсан юм. 


Өмнө нь амьтны эрхтэнг хүнд шилжүүлэн суулгах туршилтууд амжилтгүй болж байсан. Харин 2021 онд Беннет гэдэг хүнд гений өөрчлөлтөд оруулсан гахайн зүрх амжилттай суулгаж, туршсан байдаг. Ингэхдээ хүний генийг нэмж, гахайн генээс багасгаж байжээ.

Shuud.mn
Сонин хачин