Галт зэвсгийн хэрэглээг хатуу хориглож, хянадаг Япон улсад буу ашигласан гэмт хэрэг ховор гардаг билээ. Гэтэл өчигдөр орой Японы Сайтама мужийн Вараби хотын шуудангийн байранд зэвсэгт этгээдүүд хоёр хүн барьцаалсан хэрэг гарчээ. Барьцаалагдсан хоёр эмэгтэйн нэгийг зэвсэгт этгээд өөрөө явуулсан бол хоёр дахь эмэгтэйг цагдаа нар хүч хэрэглэн чөлөөлжээ.
Орон нутгийн NTV телевиз цагдаагийн эх сурвалжаас иш татан 20-30 насны хоёр эмэгтэй шуудан дотор байсан гэж мэдээлсэн байна.
Цагдаа нар 80 гаруй настай эрэгтэйг зэвсэгт халдлагыг үйлдсэн хэмээн сэжигтнээр баривчилж, шалгаж эхэлжээ.
Уншиж байна |