Улсын төсвийн их хэмжээний хөрөнгө зарлагадсан нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийг АТГ-аас шалгаж байна. Ногоон автобуснаас үүдэлтэй шалгалт нийслэлийн үе үеийн Засаг дарга нар, нийтийн тээврийн газрын удирдлагууд, хувийн хэвшлийг хамарсан өргөн хүрээтэй болж, эхний баривчилгаа ч хийгдлээ.
АТГ-аас өнгөрсөн шөнө хотын дарга асан Ц.Батбаяр, нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга асан Ч.Сайханбаяр нарыг хойшлуулашгүй ажиллагаагаар баривчилж, цагдан хорьсон байна.
Хотын дарга Х.Нямбаатар нийтийн тээврийн парк шинэчлэлт 2009 оноос будилж, улсын төсвийн их хэмжээний хохирол яригдаж байгааг мэдээлсэн. Тэгэхээр хотыг, нийтийн тээврийн салбарыг удирдсан, энэ салбартай данс холбогдсон бүхэн шалгагдаж, баривчилгаа ч цаашид үргэлжлэх нь тодорхой юм.