Газрын тосны бүтээгдэхүүний тасалдаж, зарим шатахуун түгээх станц иргэдэд шатахуун өгөхгүй байна. Ашигт малтмал газрын тосны газар ОХУ-ын хоригоос шалтгаалан дотоодод шатахууны тасалдал үүссэн бөгөөд одоо ч хэвийн болоогүй талаар албан мэдээлэл гаргажээ.
Тус газрын мэдээлэлд "ОХУ-ын дотоод зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор тус улсын Засгийн газраас 2023 оны есдүгээр сарын 22-ны өдрөөс тодорхойгүй хугацаагаар шатахууны экспортыг хориглох шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу ОХУ-аас Монгол Улсад түлш, шатахуун нийлүүлээгүй, импорт тодорхой хугацаанд саатсан. Үүний улмаас манай улсын дотоодын зах зээл дээрх шатахууны хангамж, нийлүүлэлт доголдох нөхцөл байдал үүссэн.
Монгол Улсын Засгийн газраас холбогдох арга хэмжээг авч, 2023 оны аравдугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Сүхбаатар боомтоор газрын тосны бүтээгдэхүүний экспортыг сэргээсэн ч нийлүүлэлт, эрэлтийн зөрүүнээс шалтгаалан дотоодын зах зээл дээр шатахууны хангамж тогтворжиж чадахгүй байна.
Мөн Цагааннуур, Боршоо авто замын боомтоор импорт хийгдэхгүй байгаатай холбоотой төвийн бүсээс баруун бүсийн аймгууд руу шатахууныг тээвэрлэн хангамж хийж байна. Энэ нь дотоодын зах зээл дээрх шатахууны хангамжид тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа"-г мэдээлжээ.
Сүүлийн 3 хоногт Сүхбаатар өртөөгөөр шатахуунтай 213 вагон орж ирсэн байна. Өнөөдрийн /2023.1031/ байдлаар хил, өртөө, боомтуудад шатахуунтай 511 вагон зогсож байгаа аж.
Уншиж байна |