Израйль-Германы иргэн Шани Лукийн цогцсыг Израилийн цэргийнхэн өчигдөр /2023.10.30/ Газаас олжээ.
10 дугаар сарын 07-нд Шани Лук хэмээх бүсгүйг Хамас бүлэглэлийнхэн Рейм хотод болсон Нова хөгжмийн наадмын үеэр хулгайлсан байдаг. Шани Лукийн гэр бүлийнхэн болон Израилийн ГХЯ түүнийг нас барсан гэх мэдээллийг баталжээ. Учир нь шүүх эмнэлгийн шинжээчид Газаас нэг үл мэдэх хүний гавлын яс бяцарсан байдалтай байсныг тогтоожээ. Уг гавлын ясыг ДНХ-г шалгаж үзтэл уг хэлтэрхий нь Лукийнх болохыг тогтоосон байна.
Израилийн засгийн газар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр "23 настай Герман, Израилийн иргэн Шани Лукийн цогцсыг олсон. Хөгжмийн наадмаас хулгайлагдаж, Хамасын алан хядагчид түүнийг тамлан зовоожээ. Бидний зүрх эмтэрч байна. Түүний дурсамж адислал байх болтугай." гэжээ.
Уншиж байна |