Иргэн “Т” нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Монгол 3 дугаар сургуулийн автобусны буудлын хажууд “Машин урсгал сөрүүлж хөдөлгөөнд оролцуулсангүй” гэх шалтгаанаар иргэн “Б”-ийн биед нь халдаж, танхайрсан байна. Цагдаагийн байгууллагаас түүний энэ үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар зөрчлийн хэрэг нээн шалгаж, шүүхээр шийдвэрлүүлэх саналыг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна. Шүүхээс тухайн иргэнийг 100 нэгжтэй тэнцэх буюу 100.000 төгрөгөөр торгожээ.
Уншиж байна |