Ипотекийн хөтөлбөрийн хүрээнд банкууд Монголбанк болон өөрийн эх үүсвэрээр 2023 оны аравдугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийт 552.4 тэрбум төгрөгийн зээлийг 5266 зээлдэгчид олгоод байгаа ба үүнээс Улаанбаатарт 398.7 тэрбум төгрөгийн зээлийг, 3332 өрхөд, орон нутагт 153.7 тэрбум төгрөгийн зээлийг 1934 өрхөд олгоод байна.
Улсын хэмжээнд 115 мянган өрх ипотекийн зээлээр орон сууцтай болсон ба одоогоор 70 мянга гаруй хүн ипотекийн зээл төлж байна
2022 оны мөн үед хөтөлбөрийн хүрээнд 532.4 тэрбум төгрөгийн зээлийг 5895 өрхөд олгосон бөгөөд үүнээс Улаанбаатарт 436.4 тэрбум төгрөгийн зээлийг 4422 өрхөд, орон нутагт 96.0 тэрбум төгрөгийн зээлийг 1473 өрхөд олгосон байна. Ипотекийн зээл олголт Улаанбаатарт 37.7 тэрбум төгрөгөөр буурч, орон нутагт олгосон зээл 57.3 тэрбум төгрөгөөр өссөн байна.
МИК: 2013-2023 оны хооронд арилжааны банкууд нийт 115 мянга орчим ипотекийн зээлийг олгосон. Үүнээс нийт 106.3 мянга гаруй өрхийн зээлийг багцлан худалдан авч үнэт цаасжуулсан байна. Энэ нь нийт 400 мянга гаруй иргэн хөтөлбөрийн үр дүнг шууд хүртээд байна гэсэн үг. Мөн хөтөлбөрийн хүрээнд 40 мянган орчим өрх айл ипотекийн зээлд хамрагдан гэр хорооллоос орон сууцанд шилжин орсон байгаа нь агаар хөрсний бохирдол болон янданг бууруулж буй бодит үзүүлэлт болж байна.
Орон нутгийн ипотекийн 3 хувийн хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийн хүрээнд 2023 оны эхнээс аравдугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийт 32.6 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Урьдчилгаа төлбөрийн батлан даалтын сангийн хүрээнд нийт 7.9 тэрбум төгрөгийн, 97 өрхийн зээл олгож, 1.4 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан байна.
Уншиж байна |