Улаанбаатарт 15 хэм дулаан байна

img

2023 оны 10-р сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

 

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Баруун болон төвийн аймгуудын нутгаар хүйтэрч, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг Үүр, Ерөө голын хөндийгөөр -1…+4 градус, Их нууруудын хотгор, Орхон, Сэлэнгэ, Хараа голын сав газраар +5…+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +15…+20 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. +13…+15 градус дулаан байна. Оройдоо хүйтэрнэ.

 

БАГАНУУР ОРЧМООР:   Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. +13…+15 градус дулаан байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. +12…+14 градус дулаан байна. Оройдоо хүйтэрнэ.

 

05 цагт Улаанбаатарт: +1 градус дулаан, харьцангуй чийг 45 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд:

Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй хур тунадас орж, баруун болон төвийн аймгуудын нутгаар хүйтэрч, салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Russell Antoine:
"When I first read about cryptocurrency investment, I was thrilled at how one can earn enormous money by investing a small amount and earning 100% of what I have invested. I was advised to start my investment with just $3,200, and from there, the purpose of needing endless money to get access to my funds never stopped coming. I paid hundreds of thousands on multiple occasions till I hit the wall. All I had left was to find a means of getting back all I had lost from these scammers. I tried several options but all yielded no success. The authorities weren't helping either. I can still feel the cold shiver in me when I remember I am about to lose $826,000 worth of Bitcoin. Honestly, I still can't recall how I came in contact with Cyber Genie Hack _Pro but it was the best decision ever. I was able to get all my Bitcoin successfully recovered with the help of Cyber Genie Hack Pro within a couple of hours. Thank you all, season greetings. Contact the best cryptocurrency recovery experts via. WEB: "http://cybergeniehackpro.xyz/" WHATSAPP: +1-2-5-2-5-1-2-0-3-9-1.
2023-10-30