Цалингаас авдаг татварыг 50 хувиар бууруулах санаачилгыг 58 мянган хүн дэмжжээ
2023-10-27

 

УИХ-ын цахим сайтад иргэд өргөдөл оруулж, олон нийтийн санал асуулгыг авдаг болсон. Энэ дагуу иргэн Шагж Хүрэлтулга нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ-ыг 50 хувиар бууруулах өргөдөлд энэ сарын 20-ны өдрөөс эхлэн иргэдийг гарын үсэг цуглуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 58 392 хүн цалингаас авдаг татварыг 50 хувиар бууруулах санаачилгыг дэмжиж, санал өгчээ.

 

Нийт 100 000 хүний дэмжлэг авсан тохиолдолд уг асуудлыг УИХ-ын даргад өргөн мэдүүлж, парламентаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм. Долоо хоногийн дотор нийт саналын 50-иас илүү хувийн дэмжлэг авсан уг санаачилгад нэгдэхийг хүсвэл энд дарж, саналаа өгөөрэй. 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
2 сая төгрөгийн цалин авдаг гэх мөртөө гар дээр нь 1,5 сая орчим төгрөг очдог. 0,5 сая төг-г нь ажил олгогч авчихаж байгаа мэт сэтгэгдэл төрдөг, байгууллагадаа гомдоллож цалингаа нэмүүлье, амьдралд хүрэлцэхгүй байна гэдэг, цалинг нэмэхэд өссөн хэмжээгээр нь татвар бас өсч үр дүн муутай байдаг. Тэгэхээр ажил олгогч ба ажилтны хооронд байгуулах гэрээ биш, харин ажилтныг байгууллага гэж тооцож гэрээ хийвэл үр дүнтэй мэт санагдсан, гэрээний дагуу ажил гүйцэтгэнэ, ажил гүйцэтгэлийн төлбөрт гэрээний дагуу мөнгөө авна, харин татвараа тухайн хүн-байгууллага өөрөө хариуцна, НДШ,эрүүл мэндийн даатгалыг ч гэсэн.
2023-10-28