БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд асан Ли Көчян 68 насандаа таалал төгсжээ. Энэ талаар Хятадын хэвлэлүүд мэдээлсэн байна.
Синхуа агентлагийн мэдээлснээр, Ли Көчян Шанхайд амарч байжээ. Улмаар 10 дугаар сарын 26-ны өдөр тэрээр зүрхний шигдээс болсон байна. Эмч нар амь насыг нь аврах гэж хичээсэн ч 10 дугаар сарын 27-ны 00:10 цагт Ли Көчян таалал төгсжээ.
Ли Көчян 2013 оны гуравдугаар сард БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдаар томилогдож, 2018 онд тэрээр дахин таван жилийн хугацаатайгаар улиран сонгогдож байв. Харин 2023 оны гуравдугаар сард албан тушаалаа орхиж, түүний халааг Ли Цян авсан юм.
ВВС агентлагийн мэдээлснээр, Ли Көчян огцрохоосоо өмнө Хятадын Коммунист нам дахь нөлөөллөөрөө хоёрдугаарт бичигддэг хүн байсан аж. Тэрээр засгийн газрыг тэргүүлж байх үедээ ажилгүйдэл, хот, хөдөөгийн хүн амын орлогын зөрүү, хотжилт зэрэг нйигэм эдийн засгийн цогц асуудлыг шийдэх нь үндсэн зорилт нь гэж мэдэгдэж байлаа.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |