Киргизийн Бишкек хотод ОХУ-ын Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзжээ. Энэ уулзалтын үеэр Улаанбаатартай худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Москва ихээхэн ач холбогдол өгч байгааг онцолсон байна.
Түүнчлэн ОХУ "дайчин ахан дүүс"-ийн уламжлалыг нандигнадаг хэмээн Мишустин онцолжээ. Түүнчлэн ирэх жил 85 жилийн ой нь болох Халх голын байлдаанд өвөг эцэг нь оролцож байсан гэдгийг дурдсан байна.
Харин Л.Оюун-Эрдэнэ "Энэ завшааныг ашиглаад, таньта хамт Москвад борщ идэхэд бэлэн байгаа гэдгээ дахин батлахыг хүсэж байна" гэж Л.Оюун-Эрдэнэ өгүүлсэн гэж МИР24 мэдээлжээ.
Харин үүний хариуд Михаил Мишустин борщыг Бишкект ч идэж болно гэж хариулсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |