Израилын арми Газын зурвас руу танк ашиглан ажиллагаа гүйцэтгэжээ. Энэ талаар ЦАХАЛ-ын Телеграм сувагт нийтэлсэн байна.
Танкуудыг Газын зурвас руу оруулсан нь байлдааны ажиллагааны дараагийн шат буюу хуурай замын цэргийн ажиллагаанд бэлтгэх арга хэмжээний хүрээнд авч хэрэгжүүлсэн алхам гэж Израилын арми мэдэгджээ.
"Ажиллагааны үеэр цэргүүд олон тооны алан хядагч, алан хядагчдын дэд бүтэц, танк эсэргүүцэх пуужингийн төхөөрөмжийг олж илрүүлэн, цохилт өгсний дээр байлдааны талбарыг бэлтгэсэн. Цэргүүд ажиллагааг дуусгамагцаа энэ бүс нутгийг орхин гарсан" гэж ЦАХАЛ мэдэгджээ.
Израил ХАМАС-ын халдлагын дараа Газын зурваст агаарын цохилт өгч эхлэн, цаашлаад хуурай замын цэргийн ажиллагаа гүйцэтгэнэ гэж мэдэгдэж байсан ч энэ ажиллагаа өнөө хүртэл тодорхойгүй шалтгааны улмаас хойшилсон юм. Харин энэ долоо хоногийн эхээр ЦАХАЛ хуурай замын цэргийн ажиллагаа эхлүүлэхэд бэлэн, улс төрийн шийдвэр хүлээж байна гэж мэдэгдсэн бол энэ удаад Газын зурвас руу танк оруулж, байлдааны талбарыг бэлтгэсэн нь хуурай замын цэргүүдийг тун удахгүй энэ бүс нутаг руу нэвтэрч болзошгүйг харуулж байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |