Хезболла, ХАМАС, Исламын жихад бүлэглэлийн толгойлогчид Израилыг ялна гэж мэдэгдэв
2023-10-26

Ливаны шийтийн "Хезболла" бүлэглэл, Палестины ХАМАС болон "Исламын жихад" бүлэглэлүүдийн толгойлогчид Бейрутад уулзжээ. Тэд уулзалтын үеэр Израилыг хамтдаа ялахаар тохиролцсон гэж The Times of Israel мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Хезболлагийн удирдагч Хасан Насрулла, ХАМАС-ын улс төрийн товчооны орлогч дарга Салех аль-Арури болон Исламын жихадын толгойлогч Зияд ан-Нахал нарын уулзалт Ливаны Бейрут хотноо болжээ. Тэд энэ уулзалтын үеэр "Израилын итгэл эвдсэн, хэрцгий түрэмгийллийг зогсооно" гэж мэдэгдсэн байна. 

 

Тэд уулзсан зорилго нь Газын зурвас болон Палестин дахь сөргөлдөгчийг ялах, Газын зурвас дахь ард түмний эсрэг үйлдэж буй Израилын түрэмгийллийг нэг мөр зогсоох зорилготой гэж талууд мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Яаж ялах юм бол доо, түүхэндээ довтлоод 2 хүн алсаны хариу нь 10-12 болж ирж байсан, одоо 1400-гийн хариу 7000-8400 хавьцаа дуусвал их юм боллоо доо, одоогоор 5000 алуулсан явж байна
2023-10-26