Гурван сансрын нисэгчийг суулгасан "Шэньжоу-17" сансрын хөлөг Хятадын тойрог замын станц руу өнөөдөр хөөрлөө. Сансрын хөлөг хөөрөх явцыг Хятадын үндэсний төв телевиз шууд дамжуулсан юм.
Хятадын сансрын нисэгчдийг суулгасан сансрын хөлөг Бээжингийн цагаар 10 дугаар сарын 26-ны 11:14 цагт Жюжюань сансрын буудлаас хөөрлөө. Энэ хөлгийг хөөргөхийн тулд хоёр шатлалт CZ-2F/G пуужин тээвэрлэгчийг ашиглажээ. Шэньжоу-17 хөлөг ийнхүү хөөрсөн нь БНХАУ сансарт хүн илгээх 12 дахь хөтөлбөр болж байгаа юм.
Сансрын хөлөг хөөрснөөс 15 минутын дараа хөөргөх ажиллагаа амжилттай явагдсаныг албан ёсоор зарлажээ. Одоо сансрын хөлөг өгөгдсөн тойрог замд орж, хэвийн горимоор ажиллаж, сансрын нисэгчдийн биеийн байдал хэвийн байгаа гэнэ. Сансрын нисэгчид тойрог замын станц дээр зургаан сар ажиллаж, амьдран, 2024 оны дөрөвдүгээр сард дэлхийд эргэн ирэх юм.
Уншиж байна |