ХААН Банк жижиг дунд, хувиараа бизнес эрхлэгч харилцагчдадаа зориулан “Хамтын өсөлт” хөтөлбөрийг бүтэн жилийн турш зохион байгуулж байгаа билээ. Энэхүү сургалт хөтөлбөрт 10-р сард онлайнаар хамрагдсан 250 гаруй жижиг дунд бизнес эрхлэгчдийн төлөөлөл Хан-Уул дүүрэг, Яармагт байрлах ХААН Банкны “Digi Go” дижитал салбарт чөлөөт уулзалт,хэлэлцүүлэг хийж, мэдлэг мэдээллээ солилцон, хагас өдрийг бүтээлчээр өнгөрүүллээ.
Энэ үеэр бизнес эрхлэгчид өөр хоорондоо туршлага хуваалцаж, “Монгол такс ТМЗ" ХХК-ийн Татварын мэргэшсэн зөвлөхХ.Тунгалагмаа багшаас татварын тайлан болон санхүүгийн холбогдолтой асуудлуудаар зөвлөгөө мэдээлэл авсны зэрэгцээ ХААН Банкны жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Белмонте” Бизнестөвийн үйл ажиллагаатай танилцаж, олон төрлийн төслийн зээл, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.
“Хамтын өсөлт” хөтөлбөрийн энэ удаагийн сургалт уулзалтыг ХААН Банкны “Digi Go” дижитал салбарыг сонгон зохион байгуулсан нь онцлогтой. Учир нь жижиг дунд бизнес эрхлэгчид“Digi Go” дижитал салбараас цахим үйлчилгээ авах, бизнес уулзалтуудаа тоног хэрэгсэл бүхий ая тухтай орчинд товлон үнэ төлбөргүй хийх боломжтойгоос гадна тус оффисын 2-р давхарт байрлах ХААН Банкны “Белмонте”Бизнес төвөөр мөн үйлчлүүлэн санхүүгийн цогц үйлчилгээг хурдан шуурхай авах боломжтой юм.
Хаахгүй, хайхгүй, хүлээхгүй ХААН Банкны “Digi Go” дижитал салбар харилцагч бүрийн өмнө 24/7 үргэлж нээлттэй байх болно.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк
Уншиж байна |