АНУ-ын Мэн мужийн Льюистон хотод зэвсэглэсэн этгээд хүмүүс рүү буудан, 22 хүнийг хөнөөж, 60 хүнийг шархдуулсан талаар бид мэдээлсэн.
АНУ-д зэвсэглэсэн этгээд 22 хүний аминд хүрч, 60 хүнийг шархдуулжээ
Льюистон хотод олон хүнийг хөнөөсөн хэргийн сэжигтнийг хотын цагдаагийнхан баривчилжээ. Энэ талаар Фокс Ньюс суваг мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, олон хүний аминд хүрсэн этгээд хэргийн газраас цагаан өнгийн машинтай зугтсан байжээ.
Одоо энэ гэмт хэргийг мөрдөн шалгах ажилд АНУ-ын Холбооны мөрдөх товчооны ажилтнууд оролцож байгаа гэнэ. Олон хүнийг хөнөөсөн хэргийг шалгах ажлыг Мэн мужийн цагдаагийн газар удирдах аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |