Индонезийн Лимпакувус хотод байх шилэн гүүр хэсэгчлэн нурсны улмаас нэг жуулчин амиа алджээ. Энэ талаарх мэдээллийг орон нутгийн цагдаагийн газраас авсан эх сурвалжтайгаар МИР24 суваг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, 10 дугаар сарын 25-ны өглөө Липакувус хотод байх, 10 метрийн өндөрт байрладаг шилэн гүүрний нэг хэсэг нуржээ. Тойргийн цагдаагийн газрын мэдээлснээр, гүүрний хагарсан хэсэгт тухайн үед дөрвөн хүн байсан бөгөөд тэдний хоёр нь шил хагарах үед гүүрний тулгуурнаас амжиж барьж чадсан бол хоёр эмэгтэй доош унаж, нэг нь амиа алдсан бол нөгөө нь хүнд шархадсан байна.
Одоо цагдаагийнхан шинжээчдийн хамт болсон хэргийг мөрдөн шалгаж байгаа аж. Түүнчлэн шилэн гүүрийг сэргээн босгох, цаашид ашиглалтад оруулах эсэхтэй холбоотой дүгнэлт гаргах юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |