Газын зурвасын өмнөд хэсэг дэх Хан-Юнис хотын орон сууцан дээр Израилын пуужин унаж, олон хүн амиа алдсан талаар Ираны Tasnim агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Израилын армийн цэргүүд пуужин харваж, энэ пуужин Хан-Юнис хотын орон сууцыг оносон байна. Улмаар 13 хүн амиа алдаж, 15 хүн гэмтжээ. Амиа алдсан хүмүүсийн ес нь хүүхэд гэж эх сурвалж онцолсон байна.
Эргэн сануулахад, 10 дугаар сарын долооны өдөр Газын зурвасаас ХАМАС-ын дайчид Израил руу нэвтэрсний дараа Ойрх Дорнод дахь нөхцөл байдал хурцадсан юм. ХАМАС бүлэглэл энэ үйлдлээ Израилын эрх баригчид Иерусалим дахь Аль-Акса сүмийн эсрэг хийсэн үйлдлийн хариу хэмээн нэрлэж байв. Үүний дараа Израил Газын зурвасыг бүрэн бүслэж байгаагаа зарлаж, энэ зурвас болон Ливан, Сирийн зарим нутагт цохилт өгч эхэлсэн юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |