Израилын Ерөнхийлөгч Ицхак Герцог мягмар гарагт улс оронд нь айлчлан ирсэн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзжээ. Энэ уулзалтын үеэр тэрбээр ХАМАС бүлэглэлийн олзонд байгаа хүмүүсийн 30 нь хүүхэд гэсэн мэдээллийг баталсан байна.
"Орчин цагийн хамгийн аймшигтай зэрлэг үйлдлүүдийн нэгийг хийсэн ХАМАС -ын алан хядагчдын гарт 30 хүүхэд барьцаалагдсан" гэж Израилын Ерөнхийлөгч Ицхак Герцог уулзалтын үеэр мэдэгдсэнийг ТАСС дамжуулсан байна. Түүнчлэн тэрбээр өөрийн орны болон гадаадын иргэдийг чөлөөлөхөөр Израил ажиллаж байна хэмээн онцолжээ.
Израилын эрх баригчдын мэдээлснээр, ХАМАС бүлэглэлийн барьцаанд нийтдээ 222 хүн байгаа аж. Тэднийг суллаж, алан хядагчид зэвсгээ хаявал Газын зурвасын эсрэг байлдааны ажиллагаагаа зогсооход бэлэн гэж Израил мэдэгдэж байв. ХАМАС бүлэглэл энэ болзолд хариу өгөөгүй, гэхдээ "хүмүүнлэгийн үүднээс" гэсэн тайлбартайгаар дөрвөн хүнийг олзноос чөлөөлсөн юм.
Олзноос суллагдсан эмэгтэй: ХАМАС-ын дайчид бидэнд сайн хандаж байсан
Г.Бямбасүрэн
Уншиж байна |