Израилын арми Газын зурваст хуурай замын цэргийн ажиллагаа эхлүүлнэ гэж мэдэгдэж байгаа энэ үед АНУ Израил руу дайн төлөвлөхөд тусламж үзүүлэх зорилгоор цэргийн зөвлөхүүдээ илгээжээ.
Цэргийн зөвлөхүүдийн дунд өмнө нь Исламын улсын эсрэг тусгай ажиллагааны хүчнийг удирдахад туслаж байсан, Тэнгисийн явган цэргийн корпусын дэслэгч генерал Жеймс Глинн багтаж байгаа гэж Ассошейтед Пресс агентлаг мэдээлсэн байна. Глинн хотын тулааны үеэр иргэд амь насаа алдах байдлыг бууруулах талаар Израилын цэргүүдэд зөвлөх гэнэ.
Глинн болон Израилд зөвлөгөө өгөх бусад офицерүүд нь "Израил явуулж буй ажиллагааны зохих төрлүүдийн туршлагатай" гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Жон Кирби мэдэгджээ. Эдгээр зөвлөхүүд байлдааны ажиллагаанд оролцохгүй аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |