Иорданы хатан хаан Рания Израил ХАМАС-тай хийж байгаа дайны улмаас Израилын цохилтод өртөж Газын зурваст энгийн иргэд амиа алдаж байгааг шүүмжлэх чадваргүй "хоёр нүүр гаргаж байна" гэж барууны орнуудын тэргүүнүүдийг шүүмжилжээ.
Палестин гаралтай Рания CNN сувагт ярилцлага өгөхдөө Иордани зэрэг Ойрх Дорноднын бүхий л оршин суугчид "өнөөгийн сүйрэлд дэлхий дахин хэрхэн хандаж байгааг хараад цочирдон, урам хугарсан" хэмээн онцолсон байна.
"Сүүлийн хэдэн долоо хоног бид дэлхий дээр хаа сайгүй хоёр нүүр гаргаж болдгийн жишээг олж харлаа. Аравдугаар сарын долооны өдөр дэлхий дахин Израил, түүний өөрийгөө хамгаалах эрхийг дэмжиж, халдлагыг буруушааж байлаа. Гэтэл үүний дараа болсон үйл явдлуудад дэлхий даяараа ам нээхгүй байна" хэмээн Иорданийн хатан хаан мэдэгджээ.
Өмнө нь Америкийн Нью-Йорк Таймс сонин ч барууны орнуудыг хоёр нүүр гаргаж байгаад буруутгаж байв. Сүүлийн 20 сарын хугацаанд АНУ-ын эрх баригчид Украинд хийж буй үйлдлийнх нь төлөө Оросыг байнга шүүмжилж, буруушааж байсан бол харин одоо Газын зурваст Израилын арми цохилт өгч байхад Вашингтон Израилыг дэмжиж байгаа нь дэлхий дахины үзэл бодлыг өөрийн талд оруулах хүчин чармайлтад нь шинэ бэрхшээлийг бий болгох эрсдэлийг дагуулж байна гэж "Нью-Йорк Таймс" сонин шүүмжилсэн юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |