Ван И АНУ-д айлчилна
2023-10-25

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр Вашингтоныг зорих гэж байна. Тэрбээр АНУ-д айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй уулзана гэж Төрийн департамент мэдээлжээ. 

 

АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр, Ван И энэ сарын 26-28-ны хооронд Вашингтонд айлчилж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй хэлэлцээ хийх юм байна. Хятадын Гадаад хэргийн сайд болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга нар хоёр тал, бүс нутаг, олон улсын асуудлуудыг хэлэлцэнэ гэж Төрийн департамент мэдээлжээ. 

 

Ван И сайдын айлчлал нь энэ оны зургадугаар сард Энтони Блинкен Бээжинд айлчилсны хариу айлчлал юм. Хятадын сайдын энэ удаагийн айлчлал нь 2022 оны есдүгээр сараас хойш хийгдэж буй анхны айлчлал болж байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин