Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам)-ын сар бүр тодорхой сэдвээр зохион байгуулдаг ээлжит хурал өчигдөр болж өндөрлөлөө.
Энэ удаагийн 10-р сарын уулзалт-хурал "Монгол улсын эдийн засгийн 2024 оны төлөв”сэдвээр явагдаж, уг хурлын модератороор МИК-ийн Гүйцэтгэх захирал, АмЧам-ын ТУЗ-ийн гишүүн Б. Гантулга оролцлоо. Мөн панелистаар Эдийн засгийн ухааны доктор Ч. Хашчулуун, Олон улсын вальютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Тигран Погосян, Эрнст энд Янг компанийн Ахлах Менежер Б. Мөнхжин захирал нар оролцож, МУ-ын 2023 оны эдийн засгийн гүйцэтгэл, үр дүн, 2024 оны эдийн засаг, санхүү, бизнесийн төлөв байдлын тухай дэлгэрэнгүй ярилцав.
Энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд АмЧам Монгол нь Монгол улсын эдийн засгийг 2024 онд илүү хөгжүүлэхийн тулд УИХ 2024 оны төсвийн 2,1 их наядын алдагдлыг зардлаа багасгах замаар бууруулах, 2024 онд инфляцыг бууруулах зорилтын хүрээнд Монгол банк мөнгөний бодлогоо чангаруулж, бодлогын хүүгээ нэмэгдүүлэх тул хувийн хэвшлийн компаниудад ирэх онд шаардлагатай санхүүжилтээ хувьцаа шилжүүлж хөрөнгө босгох, Банкуудад чанаргүй зээлээ багцлан борлуулах хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх зэрэг асуудлаар Засгийн газар, УИХ дараах зөвлөмжүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
Уншиж байна |