Мароккогийн хаан VI Мухаммедийн зарлигаар тус улс палестинчуудад зориулсан яаралтай хүмүүнлэгийн тусламж илгээжээ. Энэ талаар ТАСС агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, мягмар гарагийн үдэш Мароккогийн Агаарын цэргийн хүчний хоёр онгоц хүмүүнлэгийн тусламжийг ачин, Египетийн Эль-Ариш хот руу нисчээ. Хүмүүнлэгийн тусламжид хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэл, ус багтаж байгаа бөгөөд тусламжийг тараах асуудлыг Египет болон Палестины эрх баригчидтай хэлэлцэн тохиролцох аж.
Египет улс Газын зурвастай хиллэдэг бөгөөд Газын зурвас руу нэвтрэх, Египетийн цор ганц боомтын ажиллагааг сэргээн, энэ боомтоор Газын зурвасын дүрвэгчдэд тусламж хүргэх ажлыг эхлүүлсэн юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |