Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл
Хятадад цахим орчинд хүүхдүүдийг дээрэлхэх явдлыг бүрэн хориглов
2023-10-25

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн сайд Ли Цян насанд хүрээгүй иргэдийг цахим орчинд аливаа байдлаар дээрэлхэхийг хориглосон Засгийн газрын тогтоолд гарын үсэг зуржээ. Энэ тогтоол долоон бүлэг, 60 зүйлээс бүрдэх бөгөөд 2024 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн мөрдөгдөнө гэж SCMP сонин мэдээлсэн байна. 

 

Энэ тогтоолд "аливаа байгууллага, хувь хүн цахим орон зайд насанд хүрээгүй иргэдийг дээрэлхэхийг хориглоно" гэж заасны дээр цахим бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэгчид хүүхдүүдийг цахим орон зайд дээрэлхэж байгаа тохиолдлуудыг илрүүлэх механизмыг бий болгож, сайжруулах ёстой хэмээн тусгасан байна. Түүнчлэн хүүхэд дээрэлхэлтэд өртсөн тохиолдол гарвал нэн даруй таслан зогсоох арга хэмжээ авах ёстой гэж заажээ.

 

БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс ийм тогтоол гаргаснаар цаашлаад хүүхдүүдийг хамгаалах эрхзүйн багц арга хэмжээ боловсруулах юм байна. Шинэ журам нь хүүдүүд, өсвөр насныханд зориулсан эрүүл цахим орон зайг бий болгох, хүүхдүүдийн хууль ёсны эрхийг хамгаалж, үүнтэй холбоотойгоор хуульзүйн дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин