Хойд тэнгист ачааны хоёр хөлөг онгоц мөргөлдөж, нэг далайчин амиа алдаж, дөрвөн хүн сураггүй болжээ. Энэ талаарх мэдээллийг Ассошейтед пресс агентлаг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, мягмар гарагт Гельголанд арлаас баруун өмнөд зүгт 22 километрийн зайд "Полесье" болон "Верити" нэртэй хоёр хөлөг онгоц мөргөлдсөн байна. Энэ ослын улмаас Британийн далбаатай хөвж явсан "Верити" хөлөг онгоц живжээ. Хөлөг онгоцонд долоо хүн байсан бөгөөд хоёр хүнийг уснаас аварч, эмнэлэгт хүргэсэн, нэг далайчин амиа алдсанд тооцогдож байгаа бол өөр дөрвөн хүнийг эрэн хайж байгаа гэнэ.
Харин Багамын арлуудын далбаатай хөвж явсан, 22 хүний бүрэлдэхүүнтэй "Полесье" хөлөг онгоц ноцтой хохирол амсаагүй аж. Одоо далайчдыг эрэн хайх ажилд Германы Тэнгисийн эрэл хайгуулын албаны зургаан хөлөг онгоц, жижиг хөлөг онгоц, цагдаагийн болон ослын хөлөг онгоц, Германы Тэнгисийн цэргийн хүчний нисдэг тэрэг, том онгоц оролцож байгаа юм байна. Мөн осол болох үед тухайн бүс нутагт хөвж явсан аяллын хөлөг онгоцыг ч эрэн хайх ажилд татан оролцуулжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |