Израил хуурай замын цэргийн ажиллагаа эхлүүлэхэд бэлэн гэж мэдэгдэв
2023-10-25

Израилын арми хуурай замын цэргийн ажиллагаа эхлүүлнэ гэж мэдэгдэж байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлуулж байсан юм. Харин энэ удаад ийм ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болсон гэж Израилын арми мэдэгджээ. 

 

Одоогийн байдлаар хуурай замын цэргийн ажиллагаа явуулах тухай улс төрийн шийдвэрийг хүлээж байгаа гэж Израилын Ерөнхий штабын дарга Херци Халеви мэдэгдсэн байна. 

 

"ЦАХАЛ хуурай замын цэргийн ажиллагаанд бэлэн болсон. Одоо бид дараагийн үе шатыг хэрэгжүүлэх хэлбэр болон хугацаатай холбоотой улс төрийн шийдвэр гаргана" хэмээн Херци Халеви мэдэгдсэнийг Израил Таймс сонин дамжуулжээ.

 

Израил, ХАМАС бүлэглэлийн хоорондын дайн 10 дугаар сарын долооны өдрөөс эхэлсэн юм. ХАМАС-ын дайралтын хариуд Израил Газын зурваст агаараас цохилт өгч, цаашлаад хуурай замын цэргийн ажиллагаа явуулах тул иргэдийг яаралтай нүүхийг шаардаж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин